MobiXpress үйлчилгээ нь Мобикомын хэрэглэгч гар утсанд суурилсан цахим мөнгөний дансаа ашиглан бүх төрлийн төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай, цаг алдалгүй гүйцэтгэх үйлчилгээ юм.
Ухаалаг гар утсанд зориулсан MobiXpress аппликэшн нь харилцагч Танд хэрэглэхэд хялбар, энгийн бүтэцтэй цэсийг ашиглан MobiXpress үйлчилгээг авах боломжийг олгож байна.
Харилцагч Та аппликэшн руу өөрийн гар утасны дугаар болон MobiXpress үйлчилгээний вебээр нэвтрэх нууц үгээрээ нэвтрэн орж, Пин кодоо ашиглан дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой ба Таны гар утас интернэт холболттой байх шаардлагатай:
Үндсэн үйлчилгээ:
•Нэгж цэнэглэлт – Өөрийн болон бусдын урьчилсан төлбөрт дугаарыг нэгжээр цэнэглэх
•Мөнгөн шилжүүлэг –Гар утасны дугаараар мөнгө шилжүүлэх
•Худалдан авалт – MobiXpress үйлчилгээний таних тэмдэг бүхий худалдаа, үйлчилгээний газруудад гар утаснаасаа худалдан авалт хийх
•Билл төлөлт – Дараа төлбөрт хэрэглэгч ярианы төлбөрөө төлөх
•Easy Pay – Хүссэн үедээ интернет, ярианы карт болон бусад хэрэглээний төлбөрөө төлөх
Бусад үйлчилгээ:
•Үлдэгдэл шалгах
•Сүүлийн 3 гүйлгээний мэдээлэл харах
•Пин код солих
•ТАН код авах – ТАН код нь зарим нэр төрлийн худалдан авалтын үйлчилгээнд харилцагчийн гүйлгээг баталгаажуулах зорилгоор ашиглагдах нэг удаагийн нууц код
Нэмэлт боломжууд:
•MobiXpress үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээлэл авах
•Харилцагчдад бэлэн орлого, зарлагын үйлчилгээ үзүүлэх Төлөөлөгчдийн болон гар утаснаас төлбөр хүлээн авах Гэрээт хамтрагчдын байршил, хаяг, цагийн хуваарийг харах, тэдэнтэй шууд холбоо барих
•Үйлчилгээний зөвлөхтэй хүссэн үедээ холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах
•Аппликэшн ашиглах гарын авлагатай танилцах
Хэрвээ Та нууц үгээ мартсан бол өөрт ойрхон Мобикомын салбарт цахим үнэмлэх, гар утастайгаа ирж сэргээлгэх боломжтой.
Уг аппликэшн нь MobiXpress үйлчилгээг ашиглах бусад сувгуудтай адил найдвартай хамгаалагдсан.